Аттестатчилагдсан их, дээд сургуульд суралцаж буй өдрийн ангийн оюутанд
сургуулиа төгстөл нь сар бүр 70200 төгрөгийн цалин тэтгэлэг олгоно. Энэ
нь хичээлийн нэг жилд 702 000 төгрөг болно.
Түүнчлэн онц, сайн сурдаг оюутанд урамшууллын тэтгэлэг олгоно.
Улс оронд нэн хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж буй оюутанд мөн урамшууллын тэтгэлэг олгоно.
Орон нутгийн мэргэжилтэй ажилтны хэрэгцээг хангах зорилгоор нутгийн захиргааны байгууллага нь өөрийн аймаг, сумаас суралцаж буй оюутанд санхүүгийн дэмжлэг олгож болно.
Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэн болон сургалтын байгууллага тодорхой нөхцөл, болзол хангасан суралцагчид өөрийн нэрэмжит тэтгэлэг олгож болно.
Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.